COMFPRO Mongolia News

 

Бяцхан үрс маань маш олон цагийг хичээлийн ширээнийхээ ард өнгөрөөдөг.
Бид тэднийхээ өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлөхүйц эрүүл ухаалаг сонголтыг хийж чадаж байна уу?
Хүүхдэд ширээ, сандал сонгохдоо аль болох намсгах тохируулгатай ширээ, сандлыг сонгох хэрэгтэй. Ихэнх ширээ, сандал нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан дээш болгох, өндөрсгөх тохиргоотой байдаг бөгөөд нурууны зөөлөвч нь хүүхдэд хэт өндөрдөх, мөн ширээ хэт өндөрдөх бэрхшээлүүд тулгарч хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлдөг байна.
Ширээний өнцгийн налуу ойролцоогоор 15 градус орчимд байх нь унших бичихэд нэн тохиромжтой байдаг ба энэ үед тухайн хүний биеийн дээд хэсэг сандалын түшлэгтэй наалдаж цэх суудаг гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Хүүхэд бүрийн өсөлт, биеийн хөдөлгөөнд зохицсон эргономик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг COMF-PRO брэнд нь дээрх бүх шаардлагыг хангасан.
Олон улсад 30 жилийн турш тэргүүлж буй COMF-PRO эргономик ширээ, сандал нь Японы эмчилгээний тоног төхөөрөмжтөй ижил түвшинд нөлөө үзүүлэхүйц байсан тул Японы Слайвер шагналыг анхлан хүртсэн Тайвань брэнд болсон юм.
Бүтээгдэхүүний чанарыг нэн тэргүүнд тавьдаг тул бүтээгдэхүүн бүрийг маш олон мянган удаагийн нөлөөллийн туршилтанд оруулж шалгадаг.Сандал, ширээ нь эргономик байхаас гадна хүүхдийг өсч том болох хүртэл нь ашиглагдаж байвал нэн сайн. Сандал, ширээгээ хэдийчинээ удаан хэрэглэнэ, төдийчинээ эх дэлхийгээ хайрлаж байна гэсэн үг. Тиймээс бид хэрэглээний <>зуршлыг сурталчлан сахиулах үүрэгтэй билээ. COMF-PRO брэндийн ашигладаг материалууд нь байгаль орчныг хамгаалах шаардлагуудыг бүрэн хангасан байдаг. Ийм маягаар бид байгаль орчин, газар шороогоо хамгаалах үйлсэд хичээнгүйлэн зүтгэж буйECO брэнд билээ.
Тэгвэл энэхүү хүүхдийн эрүүл мэндэд тустай, тухлаг бүтээгдэхүүний Монгол дахь Албан ёсны борлуулагчаар “Саксид” ХХК ажиллаж байгаа ба тун удахгүй Zaisan Square center-т шинэ дэлгүүрээ нээж байгааг дуулгахад таатай байна.